ЭТТ ХК-иас “Админерал”-ын багтсан МТАС түншлэлтэй гэрээгээ цуцлах санал хүргүүлжээ

ЭТТ ХК-ийн зүгээс “Админерал”-ын багтсан МТАС түншлэлтэй байгуулсан гэрээгээ цуцлах санал хүргүүлсэн байна. Харин түншлэл одоогоор хариу байр суурь илэрхийлээгүй, хүлээгдэж байгаа аж.
МТАС түншлэл нь 2021 онд Тавантолгойн бүлэг ордын Бортээгт хөрс хуулах, нүүрс олборлох, өрөмдөх, тэслэх, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэхээр тендерт шалгарсан байдаг. Өмнө нь энэ тендер хоёр удаа зарлагдсан ч цуцлагдаж байв. Харин 2021 оны есдүгээр сард гурав дахиа зарлахаас хоёр сарын өмнө “Админерал” ХХК байгуулагдсан нь анхаарал татдаг.
Нөгөөтээгүүр “Админерал” ХХК-ийн талаар хэвлэлд олонтой бичигдэж, хоёр жил орчмын өмнө “Нүүрсний сонсгол”-оор ч яригдаж байсан. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд нарын нэр холбогддог энэхүү “Админерал” компани нь дангаараа Бортээгт үйл ажиллагаа явуулах эрх аваагүй юм. Өөр гурван компанитай түншлэл болж, тендерт шалгарч байжээ.
МТАС гэдгийг А үсэг нь “Админерал”-ыг хэлж байна. Харин,
- М гэж “Монголиан контракт майнинг сервис” ХХК
- Т гэж “Таванхур” ХХК
- С гэж “Спейшл майнинг” ХХК-иуд юм.
“Админерал”-ын тухай бид нээлттэй эх сурвалжуудын мэдээлэлд үндэслэн, өмнө нь дэлгэрэнгүй танилцуулж байсан удаатай.
Товчоор эргэн сануулбал, тус компанийн Монгол талын хөрөнгө оруулагч болох “Моновант” ХХК нь МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагдын төрсөн дүү Ц.Ламжавынх. Харин Ц.Чулуунзагд бол өнөөгийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай ойр шадар хүн.
Түүнчлэн, “Админерал”-ын гадаад хөрөнгө оруулагч болох БНХАУ талаас "Quzhou Longyuan Trading" Co.,Ltd, Хонг Конг талаас “Хонконг Руйшен Глобал Групп” компани ЭТТ ХК-иас 46.7 мянган тонн нүүрс авсан зэрэг нь анхаарал татдаг юм. “Админерал” байгуулагдсаны дараа тэд дахин нүүрс аваагүй нь тухайн үед ЭТТ ХК-ийн нээлттэй мэдээллийн сангаас харагдаж байлаа.
Тэгвэл, нөгөө гурван компани нь хэнийх байв?
“МОНГОЛИАН КОНТРАКТ МАЙНИНГ СЕРВИС” ХХК: Хөрс хуулалт, нүүрс олборлолтын 70 хувь, нүүрс борлуулалт 30 хувийг хариуцах гэрээтэй.
Тус компанийн үүсгэн байгуулагч нь "Хишиг арвин индустриал" ХХК. Эцсийн өмчлөгчөөр Б.Хишигдорж, Х.Батхишиг нар бүртгэлтэй.
"СПЕЙШЛМАЙНИНГ СЕРВИС" ХХК: Өрөмдлөг, тэсэлгээг 100 хувь хариуцдна. Үүсгэн байгуулагч нь Батбаярын Баттулга. Тэр нь УИХ-ын гишүүн асан Батжаргалын Батбаярын төрсөн хүү.
“ТАВАН ХУР" ХХК: Хөрс хуулалт, нүүрс олборлолтын 30 хувь, нүүрс борлуулалтын 10 хувийг хариуцна. Эцсийн өмчлөгч Дагвадоржийн Саруултуяа, Дорждалайн Даяндэмэд. 30 хувийн хувьцааг "Тэргэннүүр" ХХК эзэмшиж байна. "Тэргэннүүр" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Б.Гончигдамба гарди, С.Энхболд, Б.Болд-Эрдэнэ, Б.Баярсайхан, О.Гантулга нар бүртгэлтэй.
Харин "Таван хур" ХХК-ийн 40 хувийг "Рейн клауд" ХХК эзэмшдэг. Э.Мөнх-Эрдэнэ, Б.Төмөр, Л.Баярмагнай, Б.Амгалан, Дорждалайн Даяндэмэд нарын таван үүсгэн байгуулагчтай. Эцсийн өмчлөгч нь Болдын Амгалан. Б.Амгалан нь Сангийн сайд Б.Жавхлангийн төрсөн дүү.
Дээрх өмчлөгчийн мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Энхбаярын 2020-2024 оны парламентын жилд “Нүүрсний сонсгол”-ыг удирдан зохион байгуулахдаа танилцуулснаас авч, ашиглалаа.
“Админерал”-ын хувьд түншлэлд оролцсоноор, нүүрс баяжуулалтын 100 хувь, нүүрс борлуулалтын 60 хувийг хариуцна гэжээ.
Өөрөөр хэлбэл, нүүрс баяжуулах үйлдвэр барих ажлыг нь “Админерал” дангаар хариуцахаар тохиролцжээ.
2021 онд тендерт шалгарснаас хойш дөрвөн жилийн дараа МТАС түншлэлийн гэрээг цуцлах шийдвэрт хүрсэн нь юуных вэ? Нүүрсний сонсголын үеэр бол “Эрдэнэс Монгол” ХК-иас энэ чиглэлийг ЭТТ ХК-д өгч байсан байна. Харин ЭТТ ХК-ийн ТУЗ шийдвэр гаргахаар хүлээгдэж байжээ.
Одоогийн байдлаар, тус компаниас тодруулахад түншлэлийн гэрээг цуцлах хүсэлтээ хүргүүлчихсэн, нөгөө талаас хариу ирээгүй байгааг тодотгон хэлж байна.
Нөгөө талд, дөрвөн жилийн хугацаанд тодорхой ажлууд хийгдсэнээс гадна “Админерал” ХХК нүүрс баяжуулах үйлдвэрээ бараг бариад дуусчихсан. Барилгын ажил нэлээд урагшилсан, удахгүй ашиглалтад орно гэх мэдээллийг ЭТТ ХК өөрөө өнгөрсөн жил тавьж байсан билээ.
Тэгэхээр түншлэлийн гэрээг цуцалснаар нэгэнт эхэлсэн ажлуудыг хэрхэн үргэлжлүүлж дуусгах вэ. Түншлэл хийсэн ажлынхаа төлбөрийг аваад, тооцоо нийлэх үү. ЭТТ ХК цаашид Бортээг дээр шинэ компани оруулж ирэх үү зэрэг асуудлууд өрнөхөөр байна.
Мөн улс төрийн хувьд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ингээд “Админерал”-ын дуулианд цэг тавихаар шийдэх үү, үгүй юу гэдэг ч анхаарал татаж байна.
Ташрамд, МТАС түншлэл Бортээгийн тендерт ялсан түүхийг товч сөхье.
Тендер нь 715.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй байв, цахим хэлбэрээр гурван удаа зохион байгуулсан. Энэ хугацаанд тендерийн шалгаруулалтад хэд хэдэн удаа өөрчлөлт оруулжээ. Гурав дахь тендерт МТАС түншлэл цор ганцаар оролцож, 715.9 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлжээ. Улмаар тэднийг сонгосон.
Харин “Нүүрсний сонсгол”-ын үеэрх мэдээллүүдийг нөхөн сонсвол, тендер шалгаруулалтад компанийн сүүлийн гурван жилийн борлуулалтын орлого нь төсөвт өртгийн 15 хувь буюу 107.4 тэрбум төгрөгөөс багагүй байна гэж заасан. Үүнийг МТАС түншлэлийн компани тус бүрээр авч үзвэл “Спэйшлмайнинг сервис” ХХК-иас бусад нь шаардлага хангаагүй аж. “Админерал”-ын хувьд 2021 оны долдугаар сард байгуулагдсан бол тендер арваннэгдүгээр сард зарлагджээ.
Эхний тендерийг тодорхой үндэслэлгүй цуцалж, хоёр дахийг хуулийн хүрээнд зохион байгуулсан үнэлгээний хороог өөрчилсөн гэж шинжээч дүгнэж байжээ.
Хоёр сарын өмнө “Админерал”-ын Гүйцэтгэх захирал, БНХАУ-ын иргэн Б.Хасбатар үйлдвэрийнхээ үйл ажиллагаатай танилцаж байгаад, зочид буудалдаа эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан. Үүнээс хойш нөхцөл байдал өөрчлөгдөөгүй бол, “Админерал” ажлаа үргэлжлүүлж байсныг харж болох юм.
Одоо цаашид ЭТТ ХК яг хэзээ шийдвэр гаргаж, цуцлах хүсэлтээ МТАС-т өгөв. МТАС хэрхэн хандах вэ зэргийг нэхэн мэдээлэх хэрэгтэй болж байна.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гөлөг төөрүүлэх ажиллагаа бна амарбаясг�##�ан тендерт нөлөөлж ялуулаад 10% авч дараа нь нөлөөгөө тогтоосон бна
Юун 10, 100 хувь өөрийнх нь компани
ЭТТ дээр Дамраагийн өөрийнх нь ангийн найз захир�##� хийж байгаа биз дээ
todorhoi ezen hun n gadaadad ailchulj yvhad iim ym bitgii delgeed bai ! bolgoomj heregtei shuu ! ih hurliin dargaa aldchih vii !
Ха ха топ гэх луйварчин байхад уу
Их ах чиглэл өгөөд зогсоолгож тийм үү?
Сан�##� хүргүүлнэ, суд�##�на, хариу 10 сарын дараа өгнө, шүүхэд өгнө, нөхөн төлбөр нэмэмжилнэ, 5 жил, тэр хооронд мөнгөө хийсээр л сонгуульдаа ялсаар л байна болно. Асууд�##� юунд байна????
Говь �##�тайн цэрэг гөлөг өөр компани байгуулаад л ороод ирэх байх.
луйварчид л эзэмшиж байна даа
Амарбаясг�##�ан гэж хулгайчийн компани. Жавхлан бас хувь эзэмшдэг.
МАН-н бүлэглэлүүд оржээ: Амарбаясг�##�ан, Жавхлан, гончигоо гд л... ллрууд юм даа........ Шлагаруулсан тендерийн хороог ш�##�гаж ял ногдуулахаас эхлэх хэрэгтэй .................