3 жил гацсан ГССҮТ-ийг “Содон” хороололтой холбох авто зам энэ онд ашиглалтад орно

ГССҮТ-ийг “Содон” хороололтой холбох авто зам ашиглалтад оролгүй гурав дахь жилдээ оров. Тус замыг хэзээ ашиглалтад орох болон одоогоор хэдэн хувьтай гүйцэтгэгдэж байгаа талаар албаныхнаас тодрууллаа.
Зам замын байгууламжийн төслийн захирал А.Ербол, "Одоогоор суурь ажлууд хийгдээд дуусссан. Энэ жил бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ер нь бол энэ тойрог замуудыг хурдны зам гэж нэрлэж байгаа. Энэ замтай хэд хэдэн зам холбогдох юм. Ингэснээрээ замын ачаалал багасна гэж үзэж байна" гэлээ.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 13 байршилд шинээр холбоос зам хийж буй. Үүний нэг болох Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлэг /ГССҮТ/-ийг “Содон” хороололтой холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил гурав дахь жилээ үргэлжилж байгаа юм.
Тус бүтээн байгуулалтын газар чөлөөлөлтийн ажил 2022 оноос эхэлж, өнгөрсөн жил бүрэн дууссан. Уг замын байгуулахын тулд нийт 356 нэгж талбарыг чөлөөлсөн байна.
Энэ зам ашиглалтад орвол нэгдүгээр хорооллын урд талын болон 21 дүгээр хороолол руу чиглэсэн замын ачаалал эрс багасах боломжтой гэж тооцоолж буй. Нэмээд зам дагуух айлуудын газрын үнэ өсөж, нийтийн тээврийн хүртээмж сайжирч, худалдаа үйлчилгээ, бизнесийн орчин бий болно гэсэн өндөр хүлээлттэй байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
дэмжээгүй, муу ч ан батүүл хотд юм хиисээн. ман маш муу ба. одоо гялс хиимээр ба
Содон хорооллын тэнд 4 замын уулзвар хийж ирээдүйн түгжрэл бий болгож байхаар гүүрэн шийдлээр огтлолцуулж болоогүй юм уу. Зүүнээсээ баруун тийш маш их уруудаж ирдэг юм билээ.
Хэмнэх гээд л хуучнаараа зүтгэчих юм аа
ЭЭЛЖИТ ҮЛГЭР, ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРОХГҮЙ ЭЭ. 2027 ОНД ОРЖ МАГАДГҮЙ
Содон гийн уулзварийн гүүрэн хийвэл зүгээр дээ
Хөөрхий МАН- хот удирдах гэж зовоох юмаа!!!
Энэ зам ашигл�##�танд орсон ч гэмтлийн ар хороолол , содонгийн уулзвар 2 ача�##��##� маш их нэмэгдэх байхдаа гэхдээ энэ жил бараг орохгүй бол уу даа
Ганц замын газар чөлөөлөлтөөс 5 жил гацаж байгаа юм Сэлбэ хотхон чдээ хэдэн 10 жил болох уу?
СОДОН ГЭЖ ЭНЭ СОНИН ХОРООЛОЛЫГ ХЭН БАРЬСАН ЮМ БОЛ сонин хороолол шүү.цагаачдын байр шиг.
УИХ-н гишүүн Цогтгэрэлийн компани бариулсан гэдэг биздээ?
Одоо тэгээд ажлаа эхлээчээ Хаврын дунд сар дууслаа Маргааш наадам нөгөөдөр намар тэгээд өвөл боллоо шүү дээ Ажлаа эхлүүлээд урин дулаан цагт дуусгаачээ новшнуудаа