Нийгэм мэдээ

Троллууд ил цагаандаа гарлаа

Фэйсбүүк орчинд хуурамч хаягаас сэтгэгдэл бичиж, постыг зорилготой түгээх үзэгдэл нэгэнт газар авсан. Тэдний таних тэмдэг цөөн найзтай, эсвэл түгжээтэй, зураггүй, өөр хүний зураг ашигласан байх нь элбэг.

Тэгвэл, “Ноорог” медиаг тойрсон нийгмийн хэлэлцүүлгийн үеэр энэ троллууд бүрчиг ил цагаандаа гарч байна.

“Ноорог”-ийн асуудлаар хийгдсэн “Liberty Pub” подкэстийг тус медиа өөрийн Фэйсбүүк хуудаст байршуулжээ. Харин сэтгэгдэл хэсгийг харвал жаал вьетнам нэртэй, зурагтай хаягууд бичсэн байх юм.

Тэдний комментын утга санаа, агуулга нь ерөөс “Ноорог”-ийн эсрэг чиглэсэн байна.

Хэдийгээр цагдаагийн байгууллага үүрэгт ажлаа гүйцэтгэж яваа, “Ноорог”-ийн эсрэг чиглэсэн улс төрийн үйл ажиллагаа байхгүй хэмээн ХЗДХ-ийн сайд мэдэгдээд байгаа ч ил цагаандаа гарсан троллууд нэгийг хэлдэг.

Чиглээгүй юм бол яах гэж ийм олон тролл бужигналдах вэ. Тэднийг хэн зохион байгуулалтад оруулж, тодорхой хөлс мөнгө төлж, сэтгэгдлийнх нь утга санааг зааварлаж таарах вэ?

Угтаа цахим орчныг эрүүл болгохын тулд тролл хаягаас юуны өмнө ангижрах ёстой. Авчиг үүнийг бүрэн эрхт улсын хувьд Монголын төр “Мета” компанитай хамтран ажиллаж, шаардлага тавьж, зохицуулах бүрэн боломжтой харагддаг. Харин эсрэгээрээ өөрсдийн үйл ажиллагааг сурталчлахын тулд тролл хаяг ашигладаг, олон жишээгээр батлагддаг.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн пост дээр вьетнам хаягууд лайд, зүрх дарчихсан байсан нь саяхан.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 26, 2025 15:56

Гарууд өөрсдөө бас тролл ажиллуулдаг байсан юм биш үү. Карма шүү дээ карма

Зочин
Зочин
3 сар 26, 2025 16:31

НООРОГ ИЙНХҮҮ ЗОЛИГТ ГАРЛАА ЭНЭ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ОВОО ИХ ГАРУУДЫГ ЧИРЭХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО БАЯРТАЙ НООРОГ МИНУ ИЙНХҮҮ ТЭНЭГ НЭРНЭЭСЭЭ БОЛООД ХЭРЭГЛЭСЭН АЛНЫ ЖИЙРЭГ БОЛЛОО ХАЙРАН Ч САЙХАН НООРОГ ЦААС

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
3 сар 26, 2025 19:09

Би Ноорог гэгчийг мэдэхгүй болохоор юү хэлэх. Харин Хуулийн сайдын мэдээлсэн цахим мөрийтэй тоглоомын хэргийг шантрахгүй ш�##�гаж үнэнийг тогтоож, шүүхээр шийдвэрлүүлж, нийтэд мэдээлүүштэй. Мөрийтэй тоглоом ахул хүний хувь заяаг хөнөөдөг нэн хортой үзэгдэл шүү дээ. Хүнийг уруу татан мөрийтэй тоглоомд донтуулж ашиг хонжоо олдог нэн хорлонтой зүдэг явд�##� манайд сүрхий газар авсан бололтой юм уу гэмээр байгаа нь түгшүүр төрүүлж байна
шүү. Тэрнийг өмөөрч өөгшүүлж огт болохгүй. Өмөөрч байгаа хүмүүсийг өөрсдийг нь ч дээр, дор гэлгүй ш�##�гууртай юм шиг ээ.

Залруулга
Залруулга
3 сар 26, 2025 19:12

"Өөрсдийг нь ч дээр дор гэлгүй ш�##�гууштай юм шиг ээ" гэж з�##�руулж уншина уу!

Зочин
Зочин
3 сар 26, 2025 19:17

Ноорог нь өөрөө тролл баг шүү дээ хаха

Зочин
Зочин
3 сар 26, 2025 23:54

Төрийн байгууллага, Цагдаа, Ерөнхийлөгч хүртэл тролл хөлсөлдөг болж бна уу ?!
Тэгвэл Женко Баттулга троллын хөлсний армитай нь
үнэн байхаас яахав дээ, көөркөс...Тэгээ л тэр ш�##� худ лаа туусан юмнуудыг нь "үнэмшээд л" гэлдэрч яваха ас даа....

Холбоотой мэдээ

Back to top button