Нийгэм мэдээ

Ирэх долоо хоногийн цаг агаар: Өдөртөө 5-10 хэм болж дулаарна

2025 оны 03 дугаар сарын 28-наас 04 дүгээр сарын 06-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

29-31-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байх боловч, 4-р сарын 01-нээс ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна.

Хур тунадас: 29,30-нд Хэнтийн уулсаар, 31-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 4-р сарын 01-нд нутгийн зүүн хэсгээр, 02-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 03-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Хугацааны эхэнд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр.

Агаарын температур: Ихэнх нутгаар өдөртөө дулаарчУвс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -6...-11 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 01-нд ялимгүй цас орно, бусад хугацаанд цас орохгүй.   

Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: 29-31-нд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12...-17 градус, бусад хэсгээр -7...-12 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, 4-р сарын 01-нээс дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8...-13 градус, бусад хэсгээр -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

сайхан мэдээ байна.

Холбоотой мэдээ

Back to top button