Дундговь аймгийн малчид түймэрт өртсөн иргэдэд 67 сая төгрөг, 3543 хонь хандивлалаа
Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт гарсан түймэрт нэрвэгдсэн малчдад туслах “Нэг өрх-Нэг хонь” хандивын аяныг эхлүүлсэн.
Уг аянд 2317 малчин, 90 аж ахуйн нэгж нэгдэж, 67 сая төгрөгийн мөнгөн хандив, 2920 хонь, 586 ямаа, гурван адуу, хоёр тэмээ, нэг үхэр хандивлажээ. Үүнийг хонин толгойд шилжүүлбэл нийт 3543 хонь болно. Үүний зэрэгцээ хүнсний бүтээгдэхүүн, соёолжийн даршмал, малын тэжээл, нэмнээ, хүүхдийн оёмол, сүлжмэл гутал, хувцас зэрэг эд зүйлс цуглараад байна.

“Мах импекс”, “Агронэгтгэл”, “Мах маркет” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хандивын мал, барааг зүүн аймгуудад үнэ төлбөргүй хүргэж өгөхөөр болжээ.
Хандивын дэлгэрэнгүй тайланг энэ сарын 7-нд олон нийтэд танилцуулж, зүүн 3 аймагт хэрхэн хуваарилж, хэрхэн хүргэхээ мэдээлэх юм байна.
Б.НОМТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.