НИЙГЭМНийгэм мэдээ

П.Батчулуун эмч УДШ-д хандаж, Ерөнхийлөгчөөс уучлал хүсэх боломжоо авч үлдлээ

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон шүүхээс 2 жил 6 сарын ял оноосон.

Улмаар П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол гаргасан.

Гэвч Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх П.Батчулуунд оноосон 2 жил 6 сарын хорих ялыг эргэн дэнслэхээс гадна, түүний өмгөөлөгчийн хүргүүлсэн цагаатгах, ялаас чөлөөлөх хүсэлтийг хэлэлцэж, ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан.

Харин П.Батчулуун эмчийн хувьд ШШГЕГ-ын харьяа хорих ангид саатуулагдаж байхдаа сүрьеэ өвчнөөр өвдсөн бөгөөд өдгөө ХӨСҮТ-д эмчлүүлж буй.


Нэгэнт шүүх давж заалдах хүсэлтийг хүлээж аваагүй тул одоо түүнд Ерөнхийлөгчөөс уучлал гуйгаад, хурдан хорих ангиас гарч, биеэ эмчлүүлэх боломж бий.

Хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд эрүүгийн хариуцлагад татагдаж, ял шийтгүүлсэн хүнд уучлал үзүүлэх эрхтэй. Харин уучлал хүссэн өргөдлийг ялтан өөрөө, эсвэл түүний гэр бүл, өмгөөлөгчийн зүгээс гаргаж болдог. Гэсэн ч өмнө нь түүний өмгөөлөгч мэдээлэл хийх үеэрээ Ерөнхийлөгчид хандахгүй, бидэнд Улсын дээд шүүхэд хандах хууль эрх зүйн боломж бий гэдгийг тайлбарлаж байсан.

Тэгвэл энэ хүрээнд П.Батчулуун эмчийн өмгөөлөгч Ерөнхийлөгчид биш, Улсын дээд шүүхэд хандсан байна. Уг гомдлыг УДШ хүлээж авах эсэхээ нийт шүүгчийн хурлаараа шийдэх юм. Хэрвээ хүлээж авбал УДШ-ийн хэлэлцэх гомдлын жагсаалтад оруулж, хугацаа товлох аж. Улсын дээд шүүхийн шийдвэр нь яаж ч гарсан П.Батчулуун эмчийн Ерөнхийлөгчөөс уучлал хүсэх эрх нь хэвээрээ үлдэх юм.

Холбоотой өмнөх мэдээлэл:

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Жаамаа
Жаамаа
4 сар 15, 2025 13:37

Батчулуун эмчид өршөөл уучил�##�аа үзүүлэхийг ч ерөнхийлөгчөөс гуйхынзэрэгцнээ .хэргийг хэргэсэхгүй мэрэгжлийн �##�даа гэж үзэхийг дээд шүүхээс хүсч байна

Зочин
Зочин
4 сар 15, 2025 13:41

Давж за�##�дах хүсэлтийг шүүх хүлээж аваад анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзэж хэвээр үлдээсэн. Давж за�##�дах шатны шүүхээр орохгүй шууд УДШ-д хандахгүй. 3 шатны шъъхээр ордгоос 2-оор нь ороод 3 дахьдаа хандаж байна. Ерөнхйилөгчөөс уучл�##�т хүсвэл дараа жилийн жагса�##�танд хамрагдаж магадгүй. Энэ жилийнхээр нь Ө гэдэг сэтгүүлч суллагдлаа гээд гарсан. Жилд нэг удаа л уучл�##�т үзүүлдэг байх.

Зочин
Зочин
4 сар 15, 2025 16:23
Reply to  Зочин

Харин донорын эмчийг... Эсрэг сэтгэгдэл бичээд байгаа хүмүүст хандаж хэлэхэд өвчин хэлж ирдэггүй .Тус багийн эмч дээр чи маргааш авр�##� гуйгаад очиж мэднэ . Монголд орж ирээд удаагүй эмчилгээ шилжүүлэн суулгах эмчилгээг Монголдоо хийж байна гэдэг бахархууштай. Хоолны хордлого хөлд ордог гадаадад явдаг үйлчилгээ энд цэг болно .

Зочин
Зочин
4 сар 15, 2025 13:42

Ойлгоогүй бол бичихээсээ өмнө хүмүүсээс асууж бай ! Жарг�##�маа !

Зочин
Зочин
4 сар 15, 2025 14:45

2 жил суухад юухан байхав дээ.

Зочин
Зочин
4 сар 15, 2025 15:35

ЗИА ЮУН СҮРТЭЙ АЦ ВЭ? БООРЦОГНЫ ШОРОНД ХОЁРХОН ЖИЛ АМАРЧААЛ ИРЭЭЧ ШОРОНГИЙН ЭМЧЭЭР АЖИЛЛААЧЭЭ ХАРИН ХҮЧИНГЭЭР ШОРОНД ОРООД ДЭГЛЭМ БУУРААД ШОРОНГООСОО ГАРАХАА ХҮЛЭЭЖ БАЙГАА АЦНУУДЫГ УНТАЖ БАЙХАД НЬ ТӨМСӨГ ЧИВИЙГ НЬ АВААД БАЙ ЧАМД МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛ ОЛГОНОО

Зочин
Зочин
4 сар 15, 2025 16:06

Мангаруудаа өвчин хэлж ирдэггүй .Нэг өдөр таны эд эрхтэн өвдлөө. Тус баг дээр авр�##� гуйгаад очуузай . Миний хүүхдүүд бүгд эмч .Бүгд ОНЦ сурлагатан . Таны төлөө л ажилладаг . Эмч нараа бүү муу хэлээч ээ .Хэрэв 70 гарсан надаас тохирох донор байв�##� аваарай . Би таны дотор амьд явнаа гэж бодоод эрхтэнээ өгнөө..

Үнэнхүү
Үнэнхүү
4 сар 15, 2025 21:44

Сайн Сайн гэхээр сахлаа будав гэгчээр өнгө мөнгөнд шун�##�таж хүний эд эрхтэн хулгайлж баригдсан хүн шүү дээ. Алд дэлэм �##�даж байгаа хүн яая гэхэв Шийтгүүлж л таараа шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button