Хятадад гадны сонгодог уран зохиолыг сургалтад ашиглахыг хориглолоо

Хятад улсын Засгийн газар бүх төрийн болон хувийн өмчийн сургуульд гадны орны сургалтын материал ашиглахыг хориглосон шийдвэр гаргажээ. Үүнд гадаадын сонгодог зохиол, сурах бичгүүд хүртэл хамаарч байгаа юм. Эрх баригчид үүнийг сурагчдын оюун санааны дархлааг чангатгах зорилготой гэж тайлбарлажээ.
Энэ мягмар /2020.01.07/ гарагт тус улсын Боловсролын яам, “Марксизмын үзэл суртлыг хадгалж, Хятадын соёл уламжлалыг хамгаалах” үүднээс холбогдох шийдвэрүүдийг гаргаж буй тухайгаа мэдэгдсэн юм. “Бүх бага болон дунд сургуульд ашиглагдах сургалтын материалууд нь улс орны хийгээд намын ашиг сонирхлыг гүн тусгасан байх учиртай. Сурагчид хятад үндэстэн гэдгээ гүн ухамсарлаж явах ёстой” гэж тус мэдэгдэлд бичжээ.
Мөн “Бидний дараагийн хийх үйлдэл бол, Марксист онол дээр тулгуурлан Хятад философийг сурагчдад заах хөтөлбөрийг боловсруулах явдал” гэж Хятадын Ном, хэвлэл хариуцсан газрын дарга People's Daily сонинд ярьжээ.
Х.ЭРХЭС
ЭХ СУРВАЛЖ: CNN











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.