Бямба гарагийн орой Төв шуудангийн дөрвөн замын уулзварыг бүхэлд нь хаана
2025 оны зургаадугаар сарын 13, 14-ний өдөр нийслэл хотод хоёр байршлын авто замын хөдөлгөөнийг хааж, засварлана гэж НЗХГ-аас мэдээллээ.

Маргааш буюу зургаадугаар сарын 13-ны 23:00 цагаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлx 1.6 километр замын хөдөлгөөнийг хааж, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэнэ. Замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 17-ны 06:00 цагт нээхээр төлөвлөжээ.

Зургаадугаар сарын 14-ний Бямба гарагт 23:30 цагаас Улаанбаатар хотын 0 цэг буюу Төв шуудангийн дөрвөн замын уулзварын хөдөлгөөнийг бүхэлд нь хаана. Энэ хугацаанд авто замын зорчих хэсгийг асфальт бетоноор хучиж, тэмдэглэгээг зурна. Уулзварын зорчих хэсгийн хөдөлгөөнийг зургаадугаар сарын 15-ны 15:00 цагт нээнэ. Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.