НИЙГЭМНийгэм мэдээ

2015-2025 оны хооронд усны ослоор 256 хүүхэд амь насаа алджээ

Сурагчдын зуны амралт эхэлж, амралт зугаалгын улирал эхэлж байгаа учраас бага насны хүүхдүүд ахуйн ослын улмаас гэмтэж бэртэх эрсдэлтэй. 2015-2025 онд усны ослоор 256 хүүхэд амь насаа алдсан байна. Тодруулбал, 2020 онд 30, 2021 онд 31, , 2022 онд 20, 2023 онд 14, 2024 онд 17, 2025 онд 28 хүүхэд энджээ.

Хүүхэд хамгийн их өртөж байгаа ослын

  • 49.6 хувийг усны осол,
  • 33 хувийг гал түймэр,
  • 7 хувийг зам тээврийн осол,
  • 4 хувийг үер эзэлж байна.

Иймээс бага насны хүүхдийг гол, нуур суваг шуудуу орчимд ганцааранг нь явуулахгүй байх эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа, хяналтаа сайжруулж, хүүхдийг эрсдэлтэй орчинд үлдээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button