Тооцоолол: Нэг секундэд 72 ширхэг наадмын тасалбар борлуулагджээ
Энэ жил 26 мянган ширхэг наадмын тасалбарыг өглөөний 07:00 цагаас ENaadam.mn хаягаар худалдаалж эхэлсэн. Гэтэл зургаан минутын дотор буюу 07:06 цагт тасалбар бүрэн зарагдаж дууссан байна. Тэгвэл нэг секундэд хэдэн ширхэг наадмын нээлтийн тасалбар борлуулагдсаныг тооцож үзье.
Нийт 26 мянган тасалбар зургаан минутад борлуулагдаж дууссан гэхээр нэг секундэд 72 тасалбар худалдаалагджээ. Харин нэг минутад 4,333 ширхэг тасалбар борлуулагдсан тооцоолол гарч байна.
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тасалбарын үнэ ₮150 мянгаар борлуулагдсан юм. Харин долоодугаар сарын 11-ны орой болох давтан үзвэр ₮50-80 мянгаар худалдаалахаар болсон.
Өнгөрсөн жил долоодугаар сарын 1-ний өдрийн өглөөний 07:00 цагаас 12,000 ширхэг наадмын тасалбарыг цахимаар худалдаалж эхэлсэн ч 10 минутын дотор бүрэн зарагдаж дуусаж байв. Түүний өмнөх жил буюу 2024 онд наадмын тасалбар 45 минутын дотор дуусаж, улмаар анхны үнээ хэд дахин нугалсан үнээр дамлаж зарагдсан. Энэ жил ч үүнийг тойрсонгүй дайрлаа.
Дашрамд дурдахад энэ жил Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой тохиож буй. Иймд 1024 бөх гурван өдөр барилдах юм.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.