Иран цохилтоо эрчимжүүлсний дараа Ормузын хоолойд ачаа тээвэрлэгч хоёр хөлөг живжээ
Ормузын хоолойн ойролцоо хоёр тээврийн хөлөг цохилтод өртсөний улмаас живсэн талаар далайн тээврийн аюулгүй байдлын эх сурвалжууд лхагва гарагт /2026.10.14/ мэдээлжээ.
Живсэн хөлгүүдийн нэг нь Сингапурын далбаатай "GFS Pride" юм. Тус хөлөг 2,824 ширхэг стандарт чингэлэг тээвэрлэх багтаамжтай, жижиг оврын чингэлэг тээврийн онгоц аж. Хөлөг цохилтод өртсөний дараа Сингапурын Далайн болон боомтын газар мэдэгдэл хийхдээ "GFS Pride хөлөгт гэмтэл учран галч гарч одоо живсэн. Хөлгийн багийн 21 гишүүнийг аварч, хүн бэртсэн тохиолдол гараагүй" гэсэн байна.
НҮБ-ын харьяа Олон улсын далайн байгууллагын мэдээллээр Ираны дайн хоёрдугаар сарын 28-нд эхэлснээс хойш живсэн хоёр дахь тээврийн хөлөг нь "GFS Pride" болжээ.
Харин Антигуа ба Барбудагийн далбаатай "Cape Dao" задгай ачаа тээвэрлэгч хөлөг живсэн гурав дахь онгоц болсон байна. Их Британийн далайн тээврийн эрсдэлийн удирдлагын "Vanguard" групп лхагва гарагт /2026.10.14/ мэдэгдэл хийхдээ есдүгээр сарын 23-нд анх цохилтод өртсөн "Cape Dao"-г аврах оролдлого амжилтгүй болсны дараа живж байна гэсэн юм.
Ираны хоёр өндөр албан тушаалтан "Reuters" агентлагт мэдээлэл өгөхдөө Иран Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй цөөн хэдэн хөлөгт цохилт өгөх шинэ стратеги ашиглаж байгаа гэсэн билээ. Ингэснээр газрын тосны үнийг өндөр түвшинд гацааж, АНУ-ын Конгрессын завсрын сонгуульд нөлөөлөхийг зорьж байгаа гэж тэр хоёр албан тушаалтан хэлжээ.
Эх сурвалж: Reuters





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.