НИЙГЭМ

БНСУ-аас 250 иргэнийг авч ирэх онгоц 16:20 цагт газардана

БНСУ, Япон, Москва, Берлин, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Истанбул хотоор дамжуулан “МИАТ” компанийн онгоцоор авчирна.

Тэгвэл өнөөдөр /2020.03.15/ БНСУ-руу МИАТ-ын онгоц 07.45 цагт Улаанбаатар-Сөүл рүү ниссэн бөгөөд, 16:20 цагт Солонгосоос иргэдээ авчрах МИАТ-ын онгоц бууна.

БНСУ-аас ирэх хүсэлтэй 500 иргэн бүртгүүлснээс өнөөдөр 250 иргэнийг өвч ирэх юм.

Ингэхдээ ар гэр, ойр дотны хүмүүс нь тосохгүй, эдгээр иргэдийг шууд тусгаарлах байранд хүргэх юм.

 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button