НИЙГЭМ

244 зорчигчтой МИАТ-ын онгоц эх орондоо газардлаа

МИАТ ХК-ийн тусгай үүргийн онгоц Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэг үйлдэхээр өнөөдөр өглөө 08:25 цагт хөөрсөн.

Тус онгоц яг одоо 244 иргэнээ эх оронд нь авч ирэн, Буян-Ухаа олон улсын нисэх онгоцны буудалд газардаад байна. Улмаар зайлшгүй шаардлагатай иргэдийг ХӨСҮТ аваачих юм.

Мөн хагалгаанд орсон, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй гэх зэрэг 47 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлана. Түүнчлэн Эх саран сувилал руу үлдсэн иргэдийг тусгаарлана.

Эх орондоо ирсэн иргэдийг тусгаарлах байрууд руу зөөвөрлөхөөр бэлтгэн эмнэлгийн НАЙМАН машин бэлэн байдалд зогсжээ.

Уг онгоцоор 250 иргэн ирнэ хэмээн ЭМЯ-наас мэдээлж байсан ч паспортоо мартсан, халуунтай байсан зэрэг шалтгаанаар зарим иргэн буцсан болохыг ГХЯ-ны Консулын газраас өнөөдөр мэдэгдсэн.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button