НИЙГЭМ

Б.Дармаа: Нэг хүнд шинжилгээ хийхэд 165 мянга орчим төгрөгийн зардал гардаг

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч, АУ-ны доктор Б.Дармаа COVID-19 халдварын лабораторийн оношилгооны асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр " COVID-19 өвчний оношилгоог ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабраторит хийж байна. Бид нэгдүгээр сарын 9-нөөс оношилгоог хийж эхэлсэн. Одоогоор 300 гаруй дээжид шинжилгээ хийгээд коронавирусийн эхний 10 тохиолдлыг илрүүлэн, эмчилгээнд шилжүүлээд явж байна. Тус шинжилгээг бодит хугацааны фолмиразын гинжин урвалын шинжилгээ буюу "Real Time PCR-аар хийж байна.  Уг шинжилгээний мэдрэг чанарыг тодорхойлдог гол зүйл болох праймер гэж зүйл байдаг.

Бид САРС, коронавирусийг илрүүлэх өвөрмөц праймер мөн Уханийн коронавирусийн илрүүлэх праймер гэсэн хоёр давхар праймер ашиглан оношоо баталгаажуулж байна. Лабраторийн шинжилгээний хувьд хоёр үе шаттайгаар явагддаг аж. Эхлээд ДНК, РНК-г том автомат машин дээр ялгадаг бол дараагийн шат нь фолмиразын гинжин урвал юм байна. Энэ нь ялгасан ДНК-г олшруулдаг аж. Тиймээс уг оношлогоог хийхэд праймераас гадна ДНХ, РНХ-г ялгах PCR-ийн бүхэл бүтэн цогц оношлуур шаарддаг. Нэг хүнд шинжилгээ хийхэд 165 мянга орчим төгрөгийн зардал гардаг. Лабораторийн шинжилгээний боловсон хүчний хувьд бэлтгэгдсэн хүмүүс ажиллаж байнагэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button