Нийгмийн

Улсын хэмжээнд 2.2 сая төл хүлээн аваад байна

Улсын хэмжээнд 3 дугаар сарын 20-ны байдлаар 2.2 сая төл хүлээн авч, төл бойжилт 98.4 хувьтай байна.

Энэ хавар улсын хэмжээнд 29.2 сая толгой мал төллөнө. Үүний 7.4 хувь төллөөд байна. Төллөсөн хээлтэгчийн 2.3 хувь нь бод, 97.3 хувь нь бог малын хээлтэгч байна.  Улсын хэмжээнд оны эхний нийт малын 0.5 хувь  нь зүй бусаар хорогджээ.

Энэ нь хэвийн хорогдолд тооцогдож байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. Мал төллөлт Ховд аймагт хамгийн өндөр хувьтай байна. Харин Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 1 хувьтай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button