О.Ариунтуяа: Дэлхийн хэмжээнд коронавирусийн улмаас 12.784 нас баралт бүртгэгджээ

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын талаарх ээлжит мэдээллээ өнөөдөр /2020.03.23/ хийлээ. Гадаад улс орнуудад коронавирусийн халдварын дэгдэлт ямар байгаа талаар дараах мэдээллийг өглөө.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: “Дэлхийн хэмжээнд коронавирусийн улмаас 12.784 нас баралтын тохиолдол бүртгэгдлээ. Африкийн орнууд руу өвчний тархалт нэмэгдэж байна гэлээ.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа “Франц улсад өдөрт 4000 сорьцод шинжилгээ хийж байгаа ч энэ нь бодит тоо биш. АНУ-ын зарим мужид туслалцаа үзүүлэх шийдвэр гаргаад байна. Эм эмнэлгийн хэрэгсэл, ор зэргийг өгөхөөр болжээ. АНУ-д 400 гаруй хүн нас бараад байна. Дөрөв, тавдугаар сард улам нэмэгдэх хандлагатай байгаа аж.
БНСУ-д вирусийн халдварыг гаднаас зөөвөрлөх хандлага гарч байгаа учир Европоос ирж байгаа зорчигчдыг тусгаарлаж байгаа аж. Ням гарагт тус улсад шинээр 98 халдварын тохиолдол бүртгэгджээ.
Арабын нэгдсэн Эмират улс нь гадаадаас ямар ч нислэг хүлээж авахгүйгээ мэдэгджээ. Мөн Саудын Арабад иргэдийн гэрээсээ гарахыг хоригложээ.
ЮНЕСКО-гоос мэдээлснээр дэлхийн 124 оронд боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоогоод байгаа ажээ” хэмээн мэдэгдлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.