ЭДИЙН ЗАСАГ

ЭТТ: 1072 хувьцааны дансыг брокерийн компаниуд 5-10 мянгаар нээж байгаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас ногдол ашигтай холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ өнөөдөр /2020.02.23/ хийлээ.

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг 2,511,000 иргэн эзэмшиж байгаагаас 1,805,000 иргэн хувьцааны дансаа нээлгээд байгаа тухай мэдээллэв.

“1072 Хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогт: “Дэлхийн хэмжээнд “COVID-19” халдвар дэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас хувьцаа эзэмшигч иргэддээ мэдээлэл хүргэх, хувьцааны данс шалгах, данс нээх үйлчилгээг онлайн орчинд зайны технологи ашиглан зохион байгуулж байгаа” хэмээн мэдэгдлээ.

Хөрөнгийн биржийн ахлах мэргэжилтэн П.Нямдорж: Цэнхэр улаан тасалбарын ногдол ашигтай холбоотой мэдээлэл авахаар маш олон иргэн бидэнд хандаж байна. Эдгээр иргэн Хөрөнгийн биржид биш Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хандан, мэдээлэл авах хэрэгтэй.

Та бүхэн www.mse.mn холбоосоор орон брокер дилерийн компаниудтай танилцаж болно. Ногдол ашиг гэдэг энэ компанид хөрөнгө оруулснаараа хүртэж байгаа өгөөж юм. Тухайн компани нэг жилийн хугацаанд ямар хэмжээний ашигтай ажиллана тэрийг хуваарилж өгч байна гэсэн үг.

Зарим хүмүүс 90 мянган төгрөг өгчихөөд миний 1072 хувьцаанаас авах гэж байна гэж ойлгосон байна. Тоо ширхэгтэй хамаагүй энэ бол өгөөж гэдгийг ойлгох хэрэгтэй.

Үнэт цаасны дансыг нээлгэхэд брокерийн компаниуд 5-10 мянган төгрөгийн хураамжтайгаа нээж байна. Дансаа нээлгэчихээд тэнд байгаа хувьцаагаа зарж борлуулах, нэмж хувьцаа авахад тухайн брокерийн компани тодорхой хэмжээний шимтгэл авдаг. Энэ шимтгэлийн хувь хэмжээ маш чухал. Тиймээс брокер дилерийн компаниа сонгохдоо үүнийг сайн анхаарах хэрэгтэй” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button