УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ: Банкны зээлийн хүүг яаж бууруулах вэ гэдэгт манай намын мөрийн хөтөлбөр чиглэнэ

МАН-ын Бага хурлын V хуралдаан улс орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Бага хурлын гишүүд 21 аймаг 9 дүүргийн нийт 38 байршилд хуваагдан цахимаар хуралд оролцож байна. Намын удирдлагууд Тусгаар тогтнолын ордонд “Хаалттай” хуралдаж байгаа юм.

Цахим хурлын дундуур МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан болон ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар мэдээлэл өглөө.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Манай намын өмнөх мөрийн хөтөлбөр 83 хувьтай байна гэж дүгнэлээ. Биелэгдээгүй байгаа хэсэг нь эрчим хүчтэй холбоотой. МАН эрх баригч нам учир мөрийн хөтөлбөрөө аль эрт өгсөн. Хоёр гурван сорилт тулгарах нь. Уг нь “В цикл” буюу эдийн засгийн унаад, удаан үргэлжлэх нь. Тиймээс дундаж орлоготой иргэдээ дэмжихээс өөр аргагүй. 2021 онд 500 сая ам.долларын Мазаалай бондын өр, 2020 онд Чингис бондын нэг тэрбум ам.долларын өр, 2023 онд Гэрэгэ бондын 800 сая ам.долларын өр, 2024 онд Хуралдай бондын 600 сая ам.долларын өр төлнө. Тиймээс сонгуульд ялах гэсэн популизм иргэд хууртахгүй байх хэрэгтэй. Тиймээс бид банкны зээлийн хүүг яаж бууруулах вэ гэдэгт мөрийн хөтөлбөр чиглэгдэнэ. Хоёрдугаарт орон сууцны реформ хийгдэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Орон сууц баригдаад байдаг. Нэг байргтай хүн хоёр, цаашлаад гурван байртай болоод байгаа. Харин зорилтот бүлгийн хүмүүс байртай болж чадахгүй байна. Тиймээс 40-50мкв орон сууцыг төр өөрөө хариуцаад, хувийн хэвшилтэй нийлж хийе. Сингапурын хуримтлалын сантай хамтрах загвараар хийе гэдэг мөрийн хөтөлбөрийн суурь гарч байна” хэмээн ярилаа.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-23 16:11

Tanai namiihan chin oorsdoo bank bus baiguulaad JDV.HEDS.TEDS.zereg sanguudaas oorsdoo baga hvvtei bolon hvvgvi zeel abch ard tvmnee shulsan shvv dee.odoo olon ym yrilgvi mongoloos z##l hulgaichiudaa.

зочин
зочин
2020-03-23 16:32
Reply to  Зочин

Бизнесийн зээлийг хүүг багасгах том хөрөнгөтөнүүдийг дэмжиж, хадг�##�амж эзэмшигчдийг хохироодог нь үнэн. Том капит�##�ын д�##�д захи�##�га лоби мөн.

Монгол
Монгол
2020-03-23 16:21

Банкны зээлийн хүүг их бууруулб�##� бизнесчдэд ашигтай болж,хадг�##�амжийн хүү тэрнээс хэд дахин буурч жирийн хүмүүст хохирол үүсгэдэг юм даа.

Зочин
Зочин
2020-03-23 16:27
Reply to  Монгол

Банкнаас том бизнесчид л их хэмжээний зээл авдаг шүү дээ. Тэгэхээр банкны зээлийн хүү бууруулах бодлого бол том хөрөнгөтөнүүдийг дэмжижил, бизнес хийхэд хүрэлцэхгүй цөөхөн төгрөгөө банканд хадг�##�уулдаг жирийн хүмүүсийг хохироодог.

Фарах
Фарах
2020-03-23 16:25

83 хувьтай биелсэн бол дарханы замд олон хүн үхэхгүй тэнгэрийн замаар яваад байгаа болох нь битгий шаа гэхээс өөр юу гэхэв

зочин
зочин
2020-03-23 16:50

Хүүхдийн хадг�##�амж бага хүүтэй болох нь гэж ойлгож болох уу. Өөрөөр хүү бууруулах ямарч арга байхгүй. Банкуудад �##�дагд�##� байхгүй.

Зочин
Зочин
2020-03-23 17:00

Хадг�##�амжийн хүү �##�ь хэдийнээ 5 хувь буучихаад байгаа шүү дээ. Энгийн хугацаат хадг�##�амж 16 хувьтай байж байгаад татвартайгаа 11 хувь болсон. Одоо бүр их буурна гэсэн үг үү? Мөнгөө хадг�##�ах нь нүгэл болж дээ.

Зочин
Зочин
2020-03-23 17:32

МАН-ын 2016 оны мөрийн хөтөлбөр биэлэгдсэн үү?Үгүй.МАН болих хэрэгтэй.

иргэн
иргэн
2020-03-23 17:57

Ингэж хошгируулаад гарна гэж бодвол өнгөрсөн хорвоо. Одоо итгэх хүн олдохгүй байх.

Зочин
Зочин
2020-03-23 18:00

Бууруулах хэрэгтэй байна.Банк,ББСБ,Ломбард энэ хэд чинь шулж мөлжиж дууслаа,ЖДҮ гэх сангаас мөнгө угаана,үнэхээр хүүгээр сөхрүүлж байна.МАНын Оюун-эрдэнэ хэлсэн дээ хүрээсээ билээ.

Дөл
Дөл
2020-03-23 21:43

Хуц л гэж хэлий даа

Томор замчин
Томор замчин
2020-03-23 23:15

Хаха омно нь бууруулах нь яасан юм бэ. Битгий худлаа поптоод бай

Юу ч гэх вэ дээ
Юу ч гэх вэ дээ
2020-03-24 10:48

Мөрийн хөтөлбөрийн биелэлт 83% гэнэдээ. Ядаж энэ тоогоо үнэнээр нь хэлчихэж болно доо. Юу АМЛАЧИХААД түүнийгээ ЯАЖ бүээчихээд, хийчихээд, ийм тоог хаанаас олоод ирвэээ

Зочин
Зочин
2020-03-24 20:31

Юуч хийж чадахгүй юм байна банкныханы карманд орсон юм байна 70 уулаа байгаад ч хог новш гэдгийг чинь харлаа хаө

Иргэн
Иргэн
2020-03-24 22:49

Яаж ч бодсон МАН-аас өөр сонголт бидэнд �##�гадаа?! Үнэхээр чин сэтгэлээсээ зүтгэцгээж байнаа?! Амжилт хүсье?! Гэхдээ Оюунэрдэнэ бол бишээ?!

Иргэн
Иргэн
2020-03-24 22:49

Яаж ч бодсон МАН-аас өөр сонголт бидэнд �##�гадаа?! Үнэхээр чин сэтгэлээсээ зүтгэцгээж байнаа?! Амжилт хүсье?! Гэхдээ Оюунэрдэнэ бол бишээ?!

Иргэн
Иргэн
2020-03-24 22:50

Яаж ч бодсон МАН-аас өөр сонголт бидэнд �##�гадаа?! Үнэхээр чин сэтгэлээсээ зүтгэцгээж байнаа?! Амжилт хүсье?! Гэхдээ Оюунэрдэнэ бол бишээ?!

Зочин
Зочин
2020-03-25 13:48

Сонгуулийн жил болгон дээр иймэрхүү юм ярихаа болих хэрэгтэй танай нам ч бай бусад нам бүгд адилхан та нарын үлгэрт итгэсээр байгаад энэ нас минь дууслаа

Холбоотой мэдээ

Back to top button