НИЙГЭМ

АНУ-аас Монгол Улсад 3.3 тэрбум төгрөг хандивлав

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.

Өнөөдрийн хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон олон улсын байгууллагуудын Монгол дахь суурин төлөөлөгч, АНУ-ын элчин сайд оролцож байна.

Хэвлэлийн хурлын эхэнд АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд  Майкл С. Клечески “COVID-19 халдвараас сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ өндөр сэтгэгдэл төрүүлж байна. АНУ-ын Засгийн газраас эмнэлгийн анхан шатны тусламжийг сайжруулах, COVID-19 халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулахад зориулж Монгол Улсын Засгийн газарт 3.3 тэрбум төгрөг хандивлаж байна. АНУ-аас үзүүлж буй уг тусламжийг эрсдлийн үед иргэдийн болон мэдээлэл харилцаа холбооны бэлэн байдлыг дээшлүүлэх, нэн шаардлагатай байгаа материалаар хангах, усны хангамж, эрүүл ахуйн үйлчилгээг сайжруулах, мэдээлэл цуглуулах, дүн шилжилгээ хийхэд ЭМЯ-нд дэмжлэг үзүүлэхэд зориулна” гэдгийг уламжиллаа.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ДЭМБ-ын гишүүн 195 орны 194-т нь коронавирусийн халдвар бүртгэгдээд байна. Эхлээд 100 мянган хүн халдвар авч, дараагийн 100 мянган хүн нэмэгдэхэд халдвар авахад 11 хоног болж байсан бол дараагийн 100 мянган хүн 3-4 хоногт нэмэгдсэн байна. Энэ нь COVID-19-ийн халдвар ямар хорон чанартай гэдгийг илэрхийлж байгаа юм. АНУ-д халдварын тархалт өндөр байгаа ч гэсэн Монголын Засгийн газарт хандив өргөсөнд талархаж байна. Та бүхний ДЭМБ-аар дамжуулж буй хандивыг бид иргэдээ халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үзүүлэхэд зарцуулах болно” гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x