НИЙГЭМУЛС ТӨР

О.Тэнгис: Намуудын мөрийн хөтөлбөрийг амлалтын шинжтэй гэж үзэж болохгүй

Үндэсний аудитын газар /ҮАГ/-аас өнөөдөр /2020.03.25/ мэдээлэл хийлээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуулиар улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлэх хугацаа өчигдөр дуусаж, нийтдээ 27 нам сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн бөгөөд 15 нам, дөрвөн эвслийн 19 мөрийн хөтөлбөр ирүүлжээ. Тодруулбал, Сахих тун үндсэн хуулийн эвсэл, Та бидний эвсэл,  Шинэ эвсэл, Зөв хүн электорант гэх дөрвөн эвсэл байгуулагджээ.

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч О.Тэнгис “2020 оны гуравдугаар сарын 1-ний байдлаар Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байна. Үүнээс 27 нь сонгуульд оролцохоор болоод байна. Ингэхдээ 15 нам бие дааж, 12 нам дөрвөн эвсэлд хамрагдан оролцож байна.

Дөрвөн эвсэл нь

  • Сахихтун үндэсний хуулийн арга ёс эвсэл (2 нам )
  • ШИНЭ эвсэлд: ШИНЭ нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба Зөв нам зэрэг 4 нам
  • Зөв хүн Электорат эвсэлд: ХҮН, МСДН, Зүй ёс 3 нам
  • Та бидний эвсэл (МАХН, ИЗНН, МУНН 3 нам) тус тус багтаж байна.
  • Бие дааж орж байгаа 15 нам

ҮАГ- хууль тогтоомжийн хүрээнд нам, эвслийн мөрийн хөтөлбөр Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал урт хугацааны бичиг баримтад нийцсэн байх ёстой. Хэрэгжүүлэх арга хэмжээ нь Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын хуулийн тусгай шаардлагад нийцэж, төсвийг савлуулахгүй, янз бүрийн амлалт өгч сонгогчдын саналыг худалдан авахаас хамгаалсан заалт бий” хэмээн тайлбарлаа.

Мөн сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Намуудын мөрийн хөтөлбөр өндөр цалин, байр амлаж байна. Намуудын амлалтыг олон нийт эсэргүүцэж, цалин, орлого нэмэгдүүлэх амлалтууд нь эдийн засгийг савлуулж, хууль зөрчсөн үйлдэл болж байна гэж шүүмжилж байна?

-Шууд тэгж харж болохгүй. Амлалтын цаана нь эдийн засгийн ямар ч үндэслэл байхгүй бол хууль зөрчинө. Харин дөрвөн жилийн хугацаанд бодит биелэгдэх боломжтойгоор эдийн засгийн жам ёсоороо цалин өсөж байгаа бол хоосон амлалтын шинжтэй гэж үзэж болохгүй. Харин эдийн засгийг өөрсдийн хөтөлбөрийн хүрээнд өсгөөд, дөрвөн жил хэрэгжүүлэх хөтөлбөртөө ДНБ-ний өсөлтийг биелэгдэх байдлаар хийгээд, хөтөлбөрт байгаа арга хэмжээнүүд нь хэрэгжихээр нийт компаниудын ашиг орлого, эдийн засаг сайжраад, мөнгөний бодлого зохистой яваад эдийн засагтаа тал талаасаа зөв нөлөөлөөд орж ирж байгаа тохиолдол мөрийн хөтөлбөр нь амлалтын шинжтэй гэж үзэж болохгүй. Үндэсний аудитын газар үүнийг нарийн тогтоохын тулд хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засагч нарыг ажиллуулж байгаа.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button