НИЙГЭМ

Т.Бадрал: Сөүл, Японоос ирэх иргэдийг 21 хоног тусгаарлана, шинжилгээ хийлгээгүй бол онгоцонд суулгахгүй

Өнөөдөр /2020.03.26/ Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, генерал Т.Бадрал удахгүй хийгдэх тусгай үүргийн нислэгийн талаар дараах зүйлсийг ярилаа,

“ГХЯ-наас өгсөн мэдээллээр 4805 иргэн Монголд ирэх хүсэлтээ ЭСЯ болон ДТГ-уудад өгсөн байна. Энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа.

Австралийн талд хүсэлт тавьж, зургаан монгол иргэнээ татаж авсан. БНСУ-ын талаас Монголд суугаа 200 орчим иргэнээ татах хүсэлт тавьсныг ёсоор болгохоор ажиллаж байна.

  • Эхний нислэг дөрөвдүгээр сарын 2-нд Сөүл чиглэлд.
  • Хоёр дахь нислэг дөрөвдүгээр сарын 3-нд Токио чиглэлд.
  • Гурав дахь нилэг дөрөвдүгээр сарын 4-нд дахин Сөүл чиглэлд хийгдэнэ. Хүсэлт гаргасан иргэдийн тал хувь нь БНСУ-аас хандсан байгаа. Мөн Европоос олон иргэд хүсэлт гаргаж буй ч, боломж бололцоо хүрэлцэхгүй байна. Иргэдээ татна, гэхдээ эрсдэлээ сайтар тооцно.

Энэ удаагийн гурван нислэгт хэд хэдэн шинэ дүрэм журмыг баримтална. Нэгт, 21 хоногийн турш тусгаарлана. Хоёрт, шинжилгээний бичигт үндэслэн онгоцонд суулгана. Гуравт, тусгаарлагдах байрны төлбөрийг заавал төлнө.

Одоогоор тусгаарлагдаж буй иргэдийн хугацааг дахин долоо хоногоор сунгасан”

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button