НИЙГЭМ

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хилийн хориг тавьжээ

"60 тэрбумын” гэх хэрэгт буруутгагдсан Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хилийн хориг тавьж, Г.Доржзодов, М.Энхболд, М.Өлзий, Т.Анхбаяр нарын хүмүүстэй уулзахыг нь хориглох шийдвэр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гарчээ.

Нийслэлийн прокурорын газарт ирүүлсэн яллагдагч Ц.Сандуй, А.Ганбаатар нарын цагдан хорих - таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох - таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг гуравдугаар сарын 24-ний өдөр хэлэлцэж, дээрх шийдвэрийг гаргасан байна.

Ц.Сандуйг өчигдөр /2020.03.25/ суллагдсан тухай өнөө өглөө мэдээлсэн.

Хэргийг эргэн сануулбал:

Өнгөрөгч оны аравдугаар сарын 31-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Сандуй А.Ганбаатар нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ДӨРВӨН жилийн хорих ял оноосон билээ.

Харин Ц.Сандуй А.Ганбаатар нар анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэж, Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг.

Ингээд Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээгээд байсан юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бат & Бат
Бат & Бат
2020-03-26 15:37

Бариад л хориод тавиад суд�##�гаа Ч гар шиг сайхан юм болох юм да

Зочин
Зочин
2020-03-26 22:17

Авилг�##�д идэгдсэн хууль, шүүхийн байгууллагууд Эби, Миегийн зангаа дохиогоор ажилладаг нь үнэн юм байна.

Холбоотой мэдээ

Back to top button