УЛС ТӨР

БНН-ын дарга Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн З.Нарантуяаг намдаа урьжээ

УИХ-ын гишүүн Н.Учрал тэтгэврийн шинэчлэлийг санаачилж, эхлүүлсэн. Үүнийг эмжигчдийн хүрээлэл нэмэгдэж байна. Тухайлбал, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан Н.Учрал гишүүний хийж буй тэтгэврийг шинэчлэлийн ажлыг дэмжиж өөрийн цахим хуудаст үзэл бодлоо илэрхийлжээ.

Мөн тэрээр, УИХ-ын гишүүн З.Нарантуяаг намдаа урьсан байна.

Тодруулбал тэрбээр “Энэ тэтгэврийн реформыг чинь хэрэгжүүлсэн Америк, Канад, Швецари гээд хамаг өндөр хөгжилтэй орнуудын ахмадууд нь жаргаж үхэж байна шүү дээ. Манай хөгшчүүд болохоор гамбирны гурил авах дайны хэдхэн бор юмаараа цагаан сар гэж шал балай манж баяр тэмдэглэх гэж тамаа цайдаг. Тэгээд тэтгэврийн зээл авахын төлөө банкны үүдэнд амьдрах шахуу юм болох юм. Энэ хөгшчүүдээ насных нь эцэст ингэж шийтгэдгээ больё оо одоо. Ахмадууд тэтгэврээ аваад дэлхий тойрч аялж зугаалаад үлдсэнээр нь цагаан сараа тэмдэглэдэг баян байх ёстой. Тийм болохоор залуучууд энэ тэтгэврийг хөгшчүүдийн асуудал гэж хойрго хандаж болохгүй ээ. Хацар дээрээс нь мээмний сүүний үнэр арилаагүй Учрал бацаан чинь харин тэтгэврийн реформыг олж хараад ажил болгох гээд яваад байх шиг байна. Зөв л дөө. Хийх хэрэгтэй. Чадахгүй бол “Бүгд Найрамдах Нам” заавал хийнэ. Бусдынх нь тархи, зүрх хүрэх ч үгүй. Р.Амаржаргал, З.Нарантуяа хоёр үүн дээр манай танай гээд намчирхаж улстөржилгүй Учралыгаа царай муутай гэж гололгүй дэмжээд ингээд хамтраад явж байгаа нь маш зөв. Энэ З.Нарантуяа уг нь С.Эрдэнийн хажуунаас холдоод манай намд ирчихвэл сайн хүүхэн байгаа юм. Р.Амаржаргалаар ч юүхэв хөгшин хонины насгүй. Би хажууд нь идэр залуу” гэжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-27 12:06

Жарг�##�сайхан бол хамеолон хүн.

Zochin
Zochin
2020-03-27 17:35

NarantuyaArd hilsan namd hrgtei, ardchilsan namiin emegteichuud yr ni bolovsroltoi, hariutslagatai humuus bdg shu.

Молом
Молом
2020-03-27 19:31

Чам руу очих бол уу? Чи ч бас шаадаг гар ш дээ

иргэн
иргэн
2020-03-28 11:05

ЕР НЬ ХЭН ОЧИХ ВЭ ДЭЭ. ЖАГАА МАРГААШ НЬ ТЭС ӨӨР ЮМ ЯРИАД Л ЗАГНАЖ ДОРОМЖЛООД ХӨӨНӨ.

Мөөгий
Мөөгий
2020-03-31 06:44
Reply to  иргэн

Нээрээ хаврын тэнгэр шиг ааштай хогийн гар гэх юм билээ.

Монгол
Монгол
2020-03-28 11:21

Бизнесч Жарг�##�сайхан хөгшчүүлд санаа тавьдаг болбол нар хойноос мандаж,сар хотон дотроос гарна даа. хэ хэ хэ.

Хачин
Хачин
2020-03-28 11:41

Нарантуяа гишүүн уха�##�аг эмэгтэй даанч Эрдэнэтэй нийлэх нь онцгүй харагддаг

Зочин
Зочин
2020-03-28 23:42

Жагаа ч бас л сайхан үлээнэ шүү

Холбоотой мэдээ

Back to top button