НИЙГЭМ

Тусгаарлалтын хугацааг дуусгалгүй оргосон гэх казахстан иргэнийг саатуулаад байна

Шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол хэмээн бүртгэгдэж, Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан Казахстан улсын иргэнийг Улаанбаатар хот руу нэвтрэх гэж байхад нь Эмээлт дэх 22-ын товчоон дээр саатуулаад байна.

Өчигдрийн /2020.03.26/ УОК-ын хуралдааны шийдвэрээр иргэдийн тусгаарлагдах хугацааг 21 хоног болгон сунгасан. Энэхүү иргэн 14 хоногийн тусгаарлалтаа дуусгаж, дахин долоо хоногийг тусгааралтын дор өнгөрүүлэх учиртай байхдаа зориудаар оргож, нийслэл рүү нэвтрэхээр оролдсон гэж хэвлэлүүд мэдээлж буй.

Яг одоо НХМГ болон ХӨСҮТ-ийн ажилчид түүний саатуулагдаад буй газар луу явж байгаа юм байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button