Нийгмийн

ЭМЯ: Коронавирусийн хоёр дахь давалгаанд бага насны хүүхдүүд өртөх магадлалтай

ЭМЯ-наас шинэ коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийж байна. Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр тохиож буйтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэндчилгээ дэвшүүлснийг иргэдэд уламжлав. Мөн 24 цагийн хугацаанд өвчний голомтот ажиллаж буй эмч нар, шинжилгээний багийнхандаа баярласнаа илэрхийлэв. Өнөөдөр 201 оронд коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Ялангуяа АНУ-д 14 минутад нэг хүн шинээр халдвар авч, 20 минутад нэг хүн нас барж байна хэмээх мэдээлэл байна.

ЭМЯ-ын Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл

Дэлхий дахинаа хувийн хамгаалах хэрэгслийн дутмагшил болсон тул хүн бүр дор бүрнээ хичээх хэрэгтэй. Мөн коронавирусийг гэрээрээ эмчилнэ гэх явдал их байна. Хүмүүс интернэтээс харсан баталгаагүй мэдээлэлд итгэж, эмч мэргэжилтнүүдийн ажилд хүндрэл учруулахгүй байхыг хүсэж байна. Мөн коронавирусийн хоёр дахь давалгаанд бага насны хүүхдүүд өртөх, нас барах үзэгдэл гарсан тул иргэд хүүхдийнхээ ариун цэврийг сайтар сахих, гадуур дагуулж явахгүй байхыг зөвлөж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button