ДЭЛХИЙ

Италид дахин нэг өдрийн дотор 700 гаруй хүн энджээ

Шинэ төрлийн коронавируст халдварын тохиолдлоор АНУ дэлхийд тэргүүлэх болсон. Ингээд хоёрт эрэмбэлэгдэж байсан БНХАУ удалгүй Италид байраа тавьж өгснөөр гурав руу үсэрсэн билээ.

Өнөөдрийн /2020.03.30/ 08.50 минутын байдлаарх халдварын статистик мэдээг ажвал:

  • АНУ-д нэг өдрийн дотор 18276 халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, 255 хүн нас барсан
  • Италид нэг өдрийн дотор 5217 халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, 756 хүн нас барсан
  • Халдвар анхлан дэгдсэн голомт болох БНХАУ-д халдварын нэг ч шинэ тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд нэг ч хүн нас бараагүй
  • Испанид нэг өдрийн дотор 6875 халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, 821 хүн нас барсан
  • Германд нэг өдрийн дотор 4400 халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, 108 хүн нас барсан байна.

Ерөнхий дүр зургаар нь харвал халдварын эрчим Европ тивд нэмэгдсэн хэвээр байна. Дээд дурьдсан Итали, Испани, Германы араас Франц, Англи, Швейцарь, Недерланд, Бельги зэрэг улс шил дараалан жагсаж байгаа юм.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button