НИЙГЭМ

БНСУ гадаадын орноос ирсэн монгол иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам анхааруулга гаргажээ.

Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаадын оронд суугаа монгол иргэдээ татах тусгай үүргийн хоёр дахь ээлжийн нислэг үйлдэгдэхээр болоод буй. Үүгээр Сөүл болон Япон чиглэлийн гурван нислэг хийгдэнэ. Тусгаарлах байрны ачааллаас шалтгаалж нэг нислэгийг хойшлуулж магадгүй гэж албаны хүмүүс мэдээлсэн.

Тэгвэл БНСУ-аас тусгай үүргийн онгоцонд багтаж ирэхийн тулд өөрийн суугаа орноос тус улсыг зорих монголчуудын хөдөлгөөн ихсэх магадлал бий болоод байна. Үүнтэй холбогдуулж ЭСЯ дараах анхааруулгыг гаргажээ:

“Монгол руу бүх нислэгийг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл түр зогсоосон, БНСУ-д хорио цээрийн онцгой дэглэм үйлчилж байгаа тул БНСУ-ын иммигрейшн АНУ, Европын холбоо зэрэг гадаад орнуудаас ирж байгаа Монгол Улсын иргэдийг хилээр оруулахгүй байгаа.

Солонгос дахь манай зарим иргэд АНУ зэрэг бусад орнуудад байгаа иргэдэд Солонгост ирвэл тусгай нислэгт сууж болно гэсэн баталгаагүй мэдээлэл өгч байгаагаас дээрх орнуудаас зарим иргэн иргээд хил дээр гацаж, хилээр орж чадахгүй байдал үүсэж байгааг онцгой анхаарна уу”

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button