НИЙГЭМ

ЭМЯ: Хүүхдэдээ аль болох чихэрлэг зүйл уулгахгүй байхыг ДЭМБ-аас зөвлөж байна

Өнөөдөр /2020.03.30/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Үүгээр тус яамны тандалт судалгаа, шуурхай албаны дарга Д.Нарантуяа,

“Дэлхий нийтээр халдварын эрчим буурах хандлага ажиглагдахгүй байна. Иймд ДЭМБ-аас шинэ тутам зөвлөмжүүдийг улс орнуудад хүргүүлсээр байгаа. Нэгт, согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзах. Хоёрт, хүүхдэдээ аль болох чихэрлэг зүйл уулгахгүй байх. Гуравт, тамхины хэрэглээнээс татгалзах. Дөрөвт, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх” гэлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү шинэ коронавирус тусан эмчлэгдэж байсан хоёр иргэн эдгэрсэн тул өнөөдөр эмнэлгээс гаргах болсон тухай мэдэгдсэн юм. Тэднийг эмнэлгээс гаргасан ч 14 хоногийн турш тусгаарлан ажиглах юм байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button