НИЙГЭМ

Я.Буянжаргал: Шуурхай утас руу залгаад тастаж, тоглох тохиолдол элбэг байна

Өнөөдөр /2020.03.30/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

Үүгээр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, халдвар авсан нь тогтоогдон эмчлэгдэж байсан хоёр иргэн эдгэрсэн тул өнөөдөр эмнэлгээс гаргах болсон тухай мэдэгдсэн.

Харин ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал,

“Өнөөдрийг хүртэл нийт 3886 хүнийг тусгаарлан, ажигласан байна. Одоогийн байдлаар 2368 хүн тусгаарлалт, ажиглалтын дор байна. Тэдний дунд жирэмсэн 43, тав хүртэлх насны 56 хүүхэд болон даралт ихэсдэг, чихрийн шижинтэй хүмүүс цөөнгүй байна.

Шуурхай дуудлагын хэд хэдэн утас ажиллаж буй. Үүнээс зөвхөн 119 утас руу сүүлийн 24 цагт 180 дуудлага ирсэн. 18 нь тоглож залгасан, 38 нь залгаад тастсан. Энэ утас руу ярьж, холбогдох хэрэгцээтэй олон байгаа тул ийм хариуцлагагүй үйлдэл гаргахгүй байхыг сануулж байна” гэлээ.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button