“Өмнөх онгоцонд багтаагүй хүмүүсийг энэ удаагийн нислэгээр авчирна, шинээр бүртгээгүй”

Өнөөдөр /2020.03.30/ Улсын онцгой комиссын Шуурхай штаб мэдээлэл хийж, гадаадад суугаа монгол иргэдээ татах тусгай үүргийн нислэгийн талаар ярилаа. Үүгээр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг,
“Гуравдугаар сарын 30-ны байдлаар 45 бүс нутгийн 5,600 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Тусгай үүргийн нислэг дөрөвдүгээр сарын 2-нд Сөүл, 3-нд Токио чиглэлд хийгдэнэ.
Нэгт, энэ нислэг нь үүний өмнө Сөүл, Токио, Стамбул, Москва, Берлин чиглэлээс ирэх хүсэлтээ гаргасан иргэдэд хамаарч байгаа. Өөрөөр хэлбэр өмнө нь бүртгүүлсэн хүмүүс бүгд нэг нислэгт багтаагүй. Иймд арав гаруй хоногийн өмнө бүртгүүлчихсэн байсан хүмүүсийг татах хоёр дахь нислэг гэж ойлгох нь зөв.
МИАТ-т билет бичүүлчхээд явахаа боливол дараагийн хүнд шилжинэ. Энэ ажилд ЭСЯ болон МИАТ-ийн ажилчид ямар нэгэн байдлаар авилга аваагүй.
Токиогийн чиглэлийн нислэгээр ирэх хүсэлтэй олон хүн гарч байна. Мөн ялгаагүй арав гаруй хоногийн өмнө бүртгэл хийхэд 700 орчим хүн болсон тул энэ нислэг тэдэнд үйлчилнэ” гэлээ.
Х.ЭРХЭС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.