ЭДИЙН ЗАСАГ

ТӨСӨВ: Нэг тонн зэс тутмаас 3.2 сая төгрөгийн АЛДАГДАЛ үүсч байна

ЗЭСИЙН ҮНЭ УЛСЫН ТӨСӨВТ СУУСАН ДҮНГЭЭС 1200 АМ.ДОЛЛАРААР БУУРЧЭЭ

Засгийн газраас 2020 оны улсын төсвийг УИХ-аар батлуулахдаа зэсийн үнийг 1 тонн тутмыг нь  5991 ам.доллар байхаар тооцож суулгасан. Уг төсөөллөөр Монгол Улс 1.2 сая тонн баяжмал экспортлон 1.2 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн юм. Сонирхолтой нь, төсөв батлах үеэр буюу 2019 оны арваннэгдүгээр сарын дунд үеэр Лондоны хөрөнгийн бирж дээр 1 тонн зэсийн үнэ 5812 ам.доллар байв.

Өөрөөр хэлбэл, 2020 оны төсөвт зэсийн үнийг бүр анхнаас нь 170  орчим ам.долларын өсөлт бүхий хөөс үүсгэж баталсан юм. Улмаар он гарсаар  дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ тасралтгүй буурсаар, манай улсын төсөвт суулгасан өртгөөс доош уруудсан хэвээр байна. Лондоны хөрөнгийн бирж дээрх 2020.03.27-ны өдрийн ХАНШ 4774 ам.доллар байна. Энэ нь улсын төсөвт суулгаснаас 1217 ам.доллароор буурсан үзүүлэлт юм.

Уг тооцооллоор бол, зэсийн экспортын нэг тонн тутмаас 3.2 сая төгрөгийн алданги хүлээж байна. Манай улс энэ оны хоёрдугаар сарын байдлаар 192.2 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон байна. Улсын төсөвт зэсийн экспортоос  127 тэрбум төвлөрүүлсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 49.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-03-31 10:44

Дизель түлшээ хамгийн хямдыг аваачээ.

Холбоотой мэдээ

Back to top button