УЛС ТӨР

Д.Баттулга: Нийслэлийн төсөв 50 хувиар тасрах нөхцөл үүсээд байна

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, төлөөлөгч Д.Баттулга нар мэдээлэл хийлээ. Тус бүлэг Нийслэлийн засаг дарга С.Амарсайханд шаардлага хүргүүлж байгаа аж.

Тодруулбал, шинэ коронавирусийн халдвараас үүдэн хотын төсөв тасраад байгаа тусл төсвөө тодотгох ёстой гэж үзэж байгаагаа уламжлав. 

Нийслэлийн Ардчилсан намын дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга: Өнөөгийн байдлаар шаардлагагүй зардлуудыг яаралтай танах хэрэгтэй гэж үзэж байна. Аялал жуулчлал зогсчихсон байхад Зүүн Азийн аялал жуулчлалын төв болох гээд төсөв тавьсан байгааг хэрэггүй зардал гэж үзээд байгаа юм. Нийслэлийн 2020 оны төсөвт нийт нэг их наяд 211 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төсөвлөсөн. Орлогын бүрдүүлэлтийн 60 орчим хувийг зөвхөн ХХОАТ бүрдүүлдэг. Гэвч Ерөнхий сайд 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-үүдийн Орлогын албан татварыг зургаан сарын хугацаанд чөлөөлнө гэж мэдэгдсэн нь нийслэлийн төсвийн 50 хувь нь бүрдэхгүй байх нөхцөл бүрдүүлж байна. Орлого бүрдүүлэх эх үүсвэр нэгэнт тасалдах учир улсын төсөвт нийслэлийн төсвөөс төвлөрүүлэх 319.4 тэрбум, урсгал зардлыг санхүүжүүлэх 575.8 тэрбум, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх 362 тэрбум төгрөгийг санхүүжүүлэх боломжгүй боллоо. Тиймээс Нийслэлийн төсвийг яаралтай тодотгож, гадаад дотоод томилолт зэрэг урсгал зардлуудаа танаж хойшлуулж болох хөрөнгө оруулалтуудыг царцаах шаардлагатай гэж НИТХ дахь АН-ын бүлэг үзэж байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button