НИЙГЭМ

Я.Буянжаргал: Иргэд “Мөөгтэй хоол идэхгүй” гээд уйлж, эмчийн өөдөөс вареньтай талхаа шидэж байна

Өнөөдөр /2020.03.31/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр тус яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал:

“Одоогийн байдлаар 2310 иргэн ажиглалт, тусгаарлалтын дор байна. Эдгэрсэн хоёр иргэнийг тусгаарлах байранд шилжүүлэн ажиглаж байна.

Тусгаарлагдаж буй иргэдээс өргөдөл, гомдол их ирж байна. Ихэнхдээ өрөө жижиг байна, дасгал хийх зай алга, хоол амтгүй байна, нохойн хоол өгч байна гэхчлэн агуулга бүхий гомдлууд. Эмчийн өөдөөс вареньтай талхаа шидэж, “Мөөгтэй хоол идэхгүй” гээд уйлах нь ч байна.

Манай улс шиг иргэдээ таван одтой зочид буудалд тусгаарлаж буй орон байхгүй. Амны хаалт зүүсэнгүй гээд ташуурдан, ороолгодог улс байгааг бид харж байна. Эмчээрээ хоол зөөлгөж байгаа улс ховор гэдгийг бодууштай.

Та бүгдэд үйлчилж буй эмч нар дэлхийд урилгаар ажилладаг, ДЭМБ-д зөвлөхөөр очдог хүмүүс. Хэн нэг хүнийг уйлж, уурлахаар дүрэм журмаа өөрчилдөг зүйл байхгүй. Зарим хүмүүс авираа татах хэрэгтэй байна” гэлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button