Д.Нямхүү: “Монголчууд сайхан сэтгэлтэй улс юм” гэсэн захиа их ирж байна
Өнөөдөр /2020.03.31/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
“Өчигдөр буюу гуравдугаар сарын 30-нд тусгаарласан хүмүүсээс коронавирус илрээгүй. Мөн эмнэлэгт уушгины хатгалгаа өвчнөөр хэвтэж буй 12 хүнээс туршилтаар сорьж авахад хариу сөрөг гарсан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 218 хүн ажиглалт, хяналтын дор байна.
Тусгаарлах байраа голсон, дургүйцсэн гомдол ирж буйн адил эерэг, сайхан сэтгэгдэл ч их ирж байна. Ялангуяа Франц иргэнд хандсан, “Монголчууд өргөн уудам нутаг шигээ сайхан сэтгэлтэй улс юм” гэхчлэн утгатай захидлууд ирж байна. Мөн тусгай үүргийн онгоцоор ирээд халдвар авсан нь тогтоогдсон иргэдэд ч мөн сэтгэлийн дэм өгцгөөж байна. “Монголчууд Монголдоо ирэх ёстой” гэхчлэн сэтгэлээр дэмжиж байна. Өвчний эдгэрэлтэд сэтгэл зүйн байдал маш чухал нөлөөтэй” гэж ярилаа.
Х.ЭРХЭС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.