НИЙГЭМ

Б.Янжмаа: АНУ хэрэглэсэн “N95” амны хаалтыг ариутгаж, 20 дахин ашиглана

Өнөөдөр /2020.03.31/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр тус яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа:

“Сүүлийн 24 цагийн дотор Итали улсад 812 нас баралт, халдварын 4050 тохиолдол шинээр нэмэгдлээ. Италид халдварын эрчим буурах хандлага ажиглагдсан. ДЭМБ хэвлэлийн бага хурал хийх үеэр, сүүлийн хоёр долоо хоногт хатуу хөл хорио тогтоосны ачаар халдварын тохиолдол буурч байна хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн.

АНУ-ын хувьд нас баралт 500 гаруй тохиолдлоор нэмэгджээ. Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ нэг өдөрт 100 мянга гаруй коронавирусийн шинжилгээ хийх бололцоотой, одоо 1 сая гаруй хүн шинжилгээнд хамрагдаад буй талаар мэдэгдсэн. Мөн хэрэглэсэн N95 амны хаалтыг зориулалтын машинаар ариутгаж, дахин хэрэглээнд нэвтрүүлэхийг зөвшөөрсөн. Нэг машин өдөрт 120 мянган амны хаалтыг ариутгадаг, нэг амны хаалтыг 20 дахин ашиглах аж.

Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараа үүдсэн нас баралт 4.71 хувьтай байна” гэлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button