УЛС ТӨР

ҮАБЗ байгалийн хийн хоолойн асуудлаар хуралдаж, ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлжээ

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хуралдлаа.

Хуралдаанаар Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улс руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангаж ажиллах зорилго бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Тус Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар багтсан байна.

Ажлын хэсгийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсгийн даргад даалгажээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
БАТ & БАТ
БАТ & БАТ
2020-03-31 19:53

20 ОРЧИМ ЖИЛ ЯРИГДААД МОНГОЛЫГ ТОЙРООД ЯВЧИХАД БЭЛЭН БОЛЧИХООД БАЙСАН ТӨСЛИЙГ Е/С У.ХҮРЭЛСҮХ ПУТИНТЭЙ БИЕЭР ОЧИЖ ШУУД ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙСНИЙ ҮР ДҮНД УГ ТӨСЛИЙГ МОНГОЛООРОО ДАЙРУУЛАХААР БОЛГОЖ ЧАДСАН ТҮҮХЭН ГАВЬЯАГ МАРТАЖ ҮЛ БОЛНО ! ! !

Холбоотой мэдээ

Back to top button