УЛС ТӨР

АТОЗН-ын даргаар А.Батдоржийг бүртгэжээ

Ард Түмний Олонхийн Засаглал нам (АТОЗН)-ын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх хэлэлцээд, тус намын Бага хурлаас гишүүдийн олонхийн саналаар А.Батдоржийг намын даргаар сонгосон үйл ажиллагаа нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрмийг зөрчөөгүй гэж үзэж, намын даргын өөрчлөлтийг бүртгэжээ.

Их эв намын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх мөн хэлэлцээд, тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хууль зөрчөөгүй хэмээн үзэж, тус намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button