ХУУЛЬ

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарыг баасан гарагт ШҮҮНЭ

Улаанбаатар төмөр зам (УБТЗ)-ын дарга асан Л.Пүрэвбаатарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр ирэх баасан гарагт /2020.04.03/-т Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт шүүнэ.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 20-ны өдөр болох байсан ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өвчтэй учир оролцох боломжгүй гэх шалтгаанаар хойшилсон юм.

Хэргийг эргэн сануулбал, УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын өөртөө зориулж худалдан авсан 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй тансаг хаусыг УБТЗ-д буцаан авах шийдвэрийг Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл гаргаж байв.

Гэвч иргэн Л.Пүрэвбаатар уг шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандсан бөгөөд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс Л.Пүрэвбаатарын талд шийдвэр гаргаж, Улсын Дээд шүүхээс түүний Зайсан дахь 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг УБТЗ-д шилжүүлэх шүүхийн тогтоол гаргасан юм. Улмаар түүний хаус худалдан авсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 265.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ.

У.УЯН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button