ЭРҮҮЛ МЭНД

Коронавирусийн халдвар авсан ХОЁР иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Монгол Улсад коронавирусийн 12 тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. Өчигдөр /2020.03.30/ Эрүүл мэндийн яамнаас халдвараар өвчилсөн хоёр иргэн эдгэсэн тухай мэдээллэсэн. Тэгвэл өнөөдөр тэдгээр иргэд эмнэлгээс гарсан таатай мэдээлэл байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү эдгэсэн иргэнтэй уулзаж, ХӨСҮТ-ийн ажилтан н.Дармаад баярын цэцэг гардуулсан ажээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ, Монгол Улсад коронавирусийн халдвар авч эдгэсэн хоёр хүн эмнэлгээс гарч байгаад бид урам авч байна. Эмч, өвчтөн хоёр нэг сэтгэлтэй байж энэ өвчнийг ялан дийлнэ хэмээжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button