ЭДИЙН ЗАСАГ

Хангийн боомтоор нүүрс ЭКСПОРТОЛЖ эхэллээ

“COVID-19” халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд манай улс нүүрсний экспортоо зогсоогоод хоёр сарын нүүрийг үзээд байв. Улмаар энэ сарын 23-нд Гашуунсухайт боомтыг нээж нүүрсний экспортыг эхлүүлсэн билээ.

Харин өчигдөр /2020.03.30/ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Шивээхүрэн боомтоор нүүрс экспортолж эхэлсэн бол өнөөдөр Хангийн боомтоор нүүрс экспортолж эхэлжээ.

Ингэснээр Монгол Улсын нүүрсний экспорт Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги  гэсэн дөрвөн  боомтоор хийгдэж байна.

Нүүрс тээвэрлэлтийг дахин эхлүүлэхтэй холбоотойгоор Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй ажлын хэсэг хилийн боомтуудын бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж, үүрэг чиглэл өгч ажилласан.

Ингэхдээ нэн тэргүүнд мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, мөн жолооч, зохицуулагч операторууд халдвар хамгааллын хувцас хэрэгсэлтэй, тусгай журмын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэнэ гэдэг шаардлагыг тавьсан ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button