Нийгмийн

Хуульч Ч.Өнөрбаяр УИХ-ын дарга Г.Занданшатарыг мэтгэлцээнд ДУУДЛАА

Шинэ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль тавдугаар сарын 25-наас хэрэгжихтэй холбоотойгоор түүнийг дагаж мөрдөх журмын тухай болон бусад хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Ялангуяа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой заалтууд сүүлийн үед маргаан дагуулаад байгаа юм. Энэ талаар хуульч Ч.Өнөрбаяр мэдээлэл хийлээ.

Тэрээр “Хэдхэн хоногийн өмнө МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийхдээ Засгийн газрыг огцрохтой холбоотой асуудал дээр дагавар хуулиар шийднэ гэж хэлсэн. Тийм юм байхгүй. Энэ заалт энэ оны тавдугаар сарын 25-наас эхлэн мөрдөгдөнө гэж Үндсэн хууль дээр заасан байгаа. Ерөнхий сайд та үндсэн хуулиа уншаагүй байна.Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “УИХ-аас хэрвээ холбогдох хуулиуд нь орж ирвэл тэр хуулийг дагаж мөрдөнө” гэж хэлсэн. Уучлаарай. УИХ-аас танд гэрийн даалгавар өгсөн байна.

УИХ-аас Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх ажлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хариуцуулсан. Хуулийн төслийг УИХ боловсруулж оруулж ирэх биш, ерөнхий сайд та өөрөө гардаж зохион байгуулаад, хуулийн төслүүдийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх ёстой.Хэрэв би худлаа яриад, гүтгэж байгаа бол УИХ-ын дарга Г.Занданшатар та надтай нээлттэй мэтгэлцээч” гэжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-03-31 20:41

Дайны хажуугаар дажин гэж ийм нэг солиорчихсон юмнууд байх юмаа. Газрын хаана байж байгаад хэний хошного долоогоод гараад ирэв ээ.

Зочин
Зочин
2020-03-31 22:33

Бусдыг өөр шигээ завтайд тооцогч.

sugar
sugar
2020-04-01 02:08

Yarch huchindeed huuduutai huuli batlaad bvl ingej hunii amand ordog ym! Nymbaatar metiin jaaluudodoo ene nuhurtei 1 metgeltseed uzvel yanav? Zandaa darga bl zavguiee.

sss
sss
2020-04-01 09:14

iluu ajil baigaa daa

Зочин
Зочин
2020-04-01 11:48

өөрийгөө юу гээд бодсийм бээ хөөрхий их л томоор бодож байх шиг байна

Холбоотой мэдээ

Back to top button