УЛС ТӨР

Жэк Магийн хандивласан амны хаалт Монголд иржээ

БНХАУ-аас Монгол Улсад үзүүлж буй хандив тусламжийн ээлжит арга хэмжээ өнөөдөр /2020.03.31/ ГХЯ-ны Мутрын түшээ танхимд болжээ.

Энэ удаад БНХАУ-ын “Али Баба”-гийн Жэк Магийн сайн үйлсийн сан, “Ма-юнь” сайн үйлсийн сангаас Монгол Улсад 500,000 ширхэг N95 амны хаалт хандивлаж байгаа юм.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хандив гардуулах ёслолын ажиллагаан дээр хэлсэн үгэндээ, Хятад улс COVID-19 өвчний эсрэг олон улсад хийж буй тэмцэлд идэвхтэй оролцож, эд материалын болон хүн хүч, сэтгэл санааны тусламж дэмжлэг үзүүлж байгааг бид талархан харж байна гээд Хятадын төр засаг, ард түмнээс Монгол Улсад үзүүлж буй эдгээр тусламж дэмжлэг нь нэн дутагдалтай байгаа эмнэлгийн хэрэгслийн хангамж хүрэлцээг нэмэгдүүлж, энэ халдварт өвчний эсрэг явуулж байгаа үйл ажиллагаанд маш чухал ач тус болж байгааг онцлон тэмдэглэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-31 21:55

Оношлуур, маск нь стандартынх юм болов уу даа олон орон буцааж бгаа биш үү

Zochin
Zochin
2020-03-31 22:36

Harin tiim, Bas l sonin ulsuud shuu. Iim tsagt huuramch hulhi zuils uguud...

Холбоотой мэдээ

Back to top button