УЛС ТӨР

Засгийн газрын хуралдаанаар 13 асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.04.01/ 08.00 цагт хуралдана. Хуралдаанаар нийт 13 асуудал хэлэлцэхээр товложээ.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд

  • Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай,
  • Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай,
  • Монгол, Грекийн Засгийн газрын хэлэлцээр батлах тухай,
  • “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх”

төслийн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциацийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл зэрэг багтжээ.

Мөн “Тогтвортой амьжиргаа-3” төслийн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциацийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээр, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, Баруун бүсийн эрчим хүчний системийн санхүүгийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэх аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button