УЛС ТӨР

Д.Цогтбаатар: Туркад манай иргэн хэрэгт холбогдсон нь үнэн, дипломат ажилтан биш

Монгол Улсаас Турк улсын Станбул хотод суугаа Ерөнхий Консулын Газрын дипломат ажилтнууд гэмт хэрэгт холбогдон, шалгагдаж байгаа тухай мэдээлэл цацагдаж эхлээд байна.

Тодруулбал, Турк улсын прокурорын газраас Станбул хотод суугаа Ерөнхий консулын ажилчдаас байцаалт авах зөвшөөрлийг Гадаад харилцааны яаманд ирүүлсэн гэх мэдээллийг зарим хэвлэлүүдэд онцолжээ.

Харин эл мэдээлэл бодит эсэх талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Монгол Улсын иргэн шалгагдаж байгаа нь үнэн. Түүнийг шалгах явцад манай улсын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудаас хуулийн байгууллага тайлбар авч байгаа юм билээ. Дипломат ажилтнууд гэмт хэрэгт холбогдсон гэдэг нь ташаа мэдээлэл” хэмээх тайлбарыг өгчээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2020-03-31 19:10

Энэ новшнууд үгүй л гэдэг тэгээд

Зочин
Зочин
2020-03-31 22:00

Энэ доожоогүй товарищ мэдэхгүй байгаа биз.

ахаас
ахаас
2020-03-31 22:29

Өөр хэн гэж тэд л байж таараа шүү ДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button