НИЙГЭМУЛС ТӨР

Зургаан сарын турш иргэдийг нийгмийн даатгалын шимтгэл ТӨЛСӨНД тооцож, бичилт ХИЙНЭ

Энэ сарын 27-нд Засгийн газраас иргэд, ААН-ээ дэмжсэн ДОЛООН шийдвэр гаргасан билээ.

Үүний нэг нь дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 01 хүртэл ААН-үүдийг Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж, мөн ЗУРГААН сарын турш иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй бүрэн чөлөөлөхөөр болсон.

Иргэдийн нийгмийн даатгалын дэвтэрт ЗУРГААН сарын хугацааны бичилт хийх үү, гэх асуултад хариулт хайж байгаа юм.

Энэ талаар ХНХ-ийн сайд С.Чинзориг, “Засгийн газрын шийдвэр гарч ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэж байгаа учраас ажилтныг 6 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр тооцож бичилт хийх арга хэмжээ авна. Учир нь ажилтан тэтгэвэрт гарахад 6 сар нь шимтгэл төлөөгүй тасарснаар ажилтны нийгмийн хамгааллыг дордуулж болохгүй гэсэн байр суурьтай байна. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн хамгааллыг дордуулахгүй байх үүднээс 6 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийнэ” хэмээн тодотгожээ.

Ямартай ч иргэн таны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа ТАСАЛДАХГҮЙ нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-31 21:39

Сайн дурын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс гээд хэлсэнг сайн ойлгосонгүй. Хүмүүс их бага янз бүр төлж байгаа тэр хэмжээгээр төлөх юм уу . Гэрээ хийснээр нь.Эсвэл бүгдийг нь тэгшитгээд 56700 болгох уу.

Зочин
Зочин
2020-04-01 07:31

Нийгмийн даатг�##�ын санд мөнгө нь төрөөс орох уу ?

Ахмад настан
Ахмад настан
2020-04-01 08:39

Монгол улс олон хөнгөлөлт, тэтгэмж үзүүлж эхэллээ. Зээлгүй ахмадуудад өгөх 1 сая төгрөгөө одоо өгч болдоггүй юмуу. 3 сард 3 хуваагаад л өгөхөд ахмадуудад хэрэг болно шүү дээ. Ахмад настан өвдсөн бол эмнэлэг хүлээж авахгүй гэсэн шүү дээ.

Зочин
Зочин
2020-04-02 16:58

Ц�##�ин хөлс ялгаатай болохоор өөр өөр шимтгэл төлдөг. Тэгээд яаж гэдэгээ тодорхой хэлэхгүй юмаа. Тэтгэвэрт гарах дөхсөн хүний өөрийнхөөс нь багаар бичвэл тэтгэвэр тогтоох 7 жилийн дундажид муугаар нөлөөлөх болно

Зочин
Зочин
2020-04-08 16:20

sain durin daatgal toldog hvmvvsih yahar bolson be

Эрдэнэт
Эрдэнэт
2020-04-11 01:57

Нийт иргэдээ хамруулж байгаа мэт мэдээлэл тараахаа болиоч 10 хувь ч хүрэхгүй биздээ!!! Нийт иргэдийн!!!!'

Зочин
Зочин
2020-04-14 02:21

Ажилгүй зээлтэй хүмүүс яах бол

Холбоотой мэдээ

Back to top button