НИЙГЭМ
Гавьяат жүжигчин Л.Баттулга УОК-т хандив өргөлөө

Гавьяат жүжигчин Аглуу буюу Л.Баттулга өнөөдөр УОК-т хандив өргөлөө.
Тэрбээр “Би иргэнийхээ үүргийг ухамсарлаж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бага боловч хандив өргөж байна.
Монголд ургадаг Хунчир гэх энэ ургамал цар тахлыг анагаахад хэрэглэгдэж байгаа юм билээ. Тиймээс ХӨСҮТ-ийн бүх эмч, сувилагч нарт болон тэнд тусгаарлагдаж, эмчлэгдэж буй иргэддээ хунчирын 10 хоногийнх нь хэрэгцээг өгч байна.

Мөн Эрүүл мэндийн яамны хамт олонд Монголд үйлдвэрлэсэн гар ариутгагчаас хандивлаж байна" гэв. Мөн Монголын хошин урлагийнхан Инээдмийн баярын өдрийг тохиолдуулан “Инээдээр дархлаагаа дэмжье” онлайн тоглолтыг зохион байгуулахаар болсныг дуулгав. Эл тоглолтыг өнөөдөр 20.00 цагт C1 телевизээр шууд дамжуулна.
Г.ЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.