НИЙГЭМ

Токио чиглэлийн тусгай онгоц өнөөдөр 13:05 цагт хөөрнө

Монгол Улсын иргэдээ Япон улсаас татан авах тусгай нислэгийн хуваарьт өөрчлөлт орж өнөөдөр 13:05 цагт Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөөрөхөөр болжээ.

Улаанбаатар-Наритагийн чиглэлд нисч, орон нутгийн цагаар 19:00 цагт Токиод буух бөгөөд дөрөвдүгээр сарын 03-ны өглөө 08:30 цагт Нарита-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэн 13:05 цагт Улаанбаатарт буухаар болсон талаар Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах албанаас мэдээллээ.

Энэ удаагийн тусгай нислэгээр урьдчилсан байдлаар 255 иргэн эх орондоо ирэхээр бүртгэл баталгаажаад байгаа бөгөөд

Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр

  • Эрүүл мэндийн шалтгаантай 10
  • Жирэмсэн 4
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 36
  • Дамжин өнгөрөх 50
  • Бусад 120 хүн байна гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдээлсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button