ЭДИЙН ЗАСАГ

Азийн хөгжлийн банкнаас 1.4 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ

Азийн хөгжлийн банкаас Монгол Улсад хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх 5 дахь шатны төсөл”-ийн хүрээнд 1.4 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүллээ.

Энэхүү тусламжийг өвчний эрт илрүүлэг, яаралтай тусламж, амьсгалын замын хүнд өвчний тусламж үйлчилгээнд ашиглагдах нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг худалдан авахад зориулж хуваарилж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний хяналт тандалтыг хэрэгжүүлэх үндэсний чадавхи, тогтолцоог дэмжих 225 мянган ам.долларын техник туслалцааны төслийг баталжээ.

Энэхүү сая гаруй ам.долларын буцалтгүй тусламж нь өмнө гаргасан эдгээр шийдвэрийн үргэлжлэл болж хэрэгжих аж.

АХБ COVID-19 цар тахлын эсрэг гишүүн хөгжиж буй орнуудад хэрэгжиж буй нэн шаардлагатай арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор эхний ээлжинд 6.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц баталжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button