НИЙГЭМ

“Сэлэнгэ, Дархан-Уул аймаг дахь хоёр тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан”

Өнөөдөр /2020.04.03/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өчигдөр бүртгэгдсэн сэжигтэй хоёр тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсныг мэдээллээ. Тэрбээр,

"Дөрөвдүгээр сарын 2-нд Сэлэнгэ, Дархан-Уул аймагт бүртгэгдсэн хоёр иргэнээс коронавирус илрээгүй. Мөн Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан Катар улсаас ирсэн 42 хүнээс мөн коронавирус илрээгүй. Мөн тандалт, судалгаа хэлбэрээр 81 хүнээс сорьц авахад хариу сөрөг гарсан.

Өнөөдрөөс коронавирусийн шинжилгээ хийдэг PCR аппаратыг дахин нэмж ашиглалтад орууллаа. Иймээс шинжилгээ авах нөөц нэмэгдсэн гэсэн үг. Үүний дээр түргэвчилсэн оношлуурыг хэрэглэж байгаа. Гэхдээ эцсийн хариуг PCR машинаар баталгаажуулна” гэлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button