Нийгмийн
Сайнцагаан суманд айлын хашаанаас танк эсэргүүцэх их бууны сум олджээ
Өчигдөр /2019.07.09/ Дундговь аймгийн Сайнцагаан сумаас танкны сум олдсон байна. Тодруулбал, тус сумын иргэн Э-ийн хашаанд сум байна гэх дуудлага Онцгой байдлын газарт ирсний дагуу шалгахад танк эсэргүүцэх их бууны нэг ширхэг сум байсан гэлээ. Газарт тус аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн хэлтэс, Тагнуулын хэлтэс, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн алба хаагчид очиж аван сумын төвөөс таван км зайд булж, аюулгүй болгосон тухай эх сурвалж мэдээллээ.
Т.САНТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.